Б.Номин: Эмээ болчхоод харамсахгүйн тулд миссийн тэмцээнд орохоор шийдсэн
Нүүрсний хэрэгт холбогдуулан шалгагдаж буй хүмүүсийн талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэг дүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од мэдээллээ.
Тэрбээр, “Нүүрсний хэрэгтэй холбогдуулан нэрийг нь зарласан 17 хүнээс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт гаргасан.
УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол Нийслэлийн прокурорын газраас гарсан. АТГ-аас зарласан нэр бүхий хүмүүс нүүрсний гэх тодотголтой хэрэгт оролцсон эсэхийг тогтоох шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэв