Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эрхийн төлөөх D хэсгийн тоглолтууд Улаанбаатарт үргэлжилсээр.
Монголын шигшээ баг эхний хоёр тоглолтдоо Малайз, Таитигийн сагсан бөмбөгчдийг хожсон.
Өнөөдөр хэсгийн гурав дахь тоглолтоо Вьетнамын шигшээтэй хийлээ. Энэ тоглолтод Монголын шигшээ өрсөлдөгчөө 88:77-гоор хожив. Ингэснээр Азийн аваргын эхний шатанд есөн жилийн дараа өрсөлдөж буй Монголын шигшээ дараагийн шатанд шалгарах болзол хангалаа.
Манай багаас Б.Энхбаясгалан 17, О.Энхбаатар 16, Б.Билгүүн 15, Т.Санчир 12, Б.Болдбаатар 10 оноо авч, багаа хожилд хөтөллөө.
Манай сагсан бөмбөгчид маргааш сүүлчийн тоглолтоо Тайландын шигшээтэй хийнэ. Тэд хожвол хэсгээсээ нэгээр гарах болзол хангана.