ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Ираны ерөнхийлөгч Эбрахим Райси нар бямба гарагт утсаар ярилаа. Тэд улс төр, эдийн засаг, худалдааны харилцаагаа бэхжүүлэх тухай ярилцсаныг тус тусын засгийн газрууд мэдэгдлээ. Түүнчлэн зөвхөн дээрх асуудлуудаар хязгаарлагдахгүй, тээвэр, логистикийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай хэлэлцсэнийг Кремлээс хэллээ. Талууд үүнд сэтгэл ханамжтай байгаагаа харилцан илэрхийлж, В.Путин ямар ч хэлбэрийн терроризмийн эсрэг байгаа тухай мэдээлэл мөн гарсан юм. ОХУ-ын Аюулгүй байдлын албаны мэргэжилтэн Николай Патрушев болон Ираны Аюулгүй байдлын албаны ахлах мэргэжилтэн Али Шамхани нар Лхагва гарагт Тегеранд болсон уулзалтаар Украины нөхцөл байдал, тэдний дотоод хэрэг дэх "барууны хөндлөнгийн оролцоо"-той тэмцэх арга хэмжээний талаар ярилцсан гэж Оросын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан юм. Учир нь сүүлийн хэдэн долоо хоногт Украин улс Оросыг Иранд үйлдвэрлэсэн “камиказэ” нисгэгчгүй онгоцыг хотууд болон эрчим хүчний дэд бүтцэд халдлага үйлдэхдээ хэрэглэсэн гэж буруутгасан. Улмаар Иран сүүлийн хэдэн долоо хоногт эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.
Эх сурвалж: AL JAZEERA