Сүүлийн өдрүүдэд “Өргөө” амаржих газартай холбоотой асуудал олны анхаарлыг татаад буй. Ажилчдын гомдол, тодорхой зөрчлийн дагуу Ж.Энхцэцэгийг тус амаржих газрын даргаас чөлөөлөөд буй. Оронд нь “Амгалан” амаржих газрын дарга Ц.Батболдыг түр томилсон. Үүний сацуу цагдаагийн албанаас тэтгэвэрт гарсан, дэд хурандаа П.Эрдэнэцэцэгийг “Өргөө” амаржих газрын дэд захирлаар томилсон нь мөн шүүмжлэл дагуулаад буй.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Засгийн газрын хэрэг эрхлэх газраас яаралтайгаар шалгалт оруулна. Өнөөдөр яаралтай Ажлын хэсэг байгуулаад оруулна гэсэн чиглэл өгсөн. өгчхөөд байна. Ажлаа явуулахын тулд зөв шаардлага тавьж ажиллаж байсан захирлыг чөлөөлсөн бол бид эргэж харах ёстой. Ер нь төрийн аливаа түвшинд хариуцлагын тогтолцоо маш их суларсан" гэв.