Украины зүүн, өмнөд хэсэг дэх сөрөг довтолгоо давшиж буйд ОХУ-ын цэрэг арми багагүй шүүмжлэлтэй тулгарч, зарим бүс нутагт ухралт хүртэл хийгээд байгаа. Тиймээс ОХУ-аас бямба гарагт байлдааны төв цэгийг ахлах шинэ генерал сонгосноо мэдэгдлээ.
Шинэ генерал Сергей Суровикин нь өдгөө 55 настай, “өмнөд” хэсэг дэх Украины армийг толгойлж байсан юм. Тэрээр 1990-ээд онд Тажикистан, Чечень, 2015 онд Сирид байлдаж байсан туршлагатай аж.
Энэ төрлийн мэдээллийг ОХУ төдийлөн олон нийтэд ил зарладаггүй боловч ялагдлаа сөрөхийн тулд буюу олон нийтэд итгэл найдвар үүсгэхийн тулд зарлалаа гэж барууны хэвлэлүүд үзэж байна.
Есдүгээр сарын эхээр зүүн хойд Харьковоос Оросын цэргийн хүчин ухрахад хүрээд байсан юм. Тэд мөн өмнөд Херьсон, Лиман хотоос ухарсан нь олон нийтийг Оросын цэргийн хүчинд эргэлзээ төрүүлэхэд хүргэж байгаа талаар шинжээчид онцолсон. Чечений удирдагч Рамзан Кадыров энэ асуудалд хэдийнэ Оросын талыг буруутгаад байсан бол дотоодын томоохон хууль тогтоогчид “Фронтын шугамын тухай үнэн зөв мэдээлэл” өгөхийг шаардаж эхэлсэн билээ.
Эх сурвалж: SCMP