Японы ерөнхий сайд асан Абэ Шинзогийн оршуулга ирэх сард болно. Тэгвэл энэ баасан гарагт Японы засгийн газраас түүний оршуулгад зориулж 2.5 сая ам.доллар буюу 249 сая иенийг төсөвлөхөөр боллоо.
Гэхдээ энэ төсөв нь эцсийн байдлаар тогтоогдоогүй байна. Учир нь батлагдсан хувилбар нь зөвхөн зохион байгуулалт, тээвэр ложистик, олон нийтийн цэцэг өргөх хэсэг зэргийг л хамаарах юм байна. Харин үүнд VIP хэсгийн аюулгүй байдлыг хангах зардал багтаагүй байна.
Түүнийг оршуулах ёслолд Францын ерөнхийлөгч Э.Макрон, АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис, БНЭУ-ын ерөнхий сайд Нарэндра Моди нар оролцоно.
Харин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин очихгүй юм байна. Нөгөө талд ард иргэдийн дунд энэ оршуулгыг хийх шаардлагатай эсэх дээр санал зөрөлдөж байгаа аж. Тухайлбал, цахимаар хийсэн санал асуулгаар 60 мянга гаруй хүн түүний оршуулгыг хийх шаардлагагүй гэж гарын үсэг зуржээ. Гол шалтгаан нь Абэ Шинзогийн аллагын дараа эрх баригч нам БНСУ-аас гаралтай сүмтэй холбоотой байсан нь ил болсон юм.
Эх сурвалж: The Straits Times