Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Малчид хоршоологчдын сургалт зөвлөгөөн Ховд аймгийн Дарви суманд боллоо. Уг зөвлөгөөнийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа санаачилж, ХБНГУ-ын Конрад Аденауэр сантай хамтран зохион байгуулжээ. Сургалтаар хоршооны тухай хуулийг сурталчлах, хөдөө орон нутгийн иргэдэд өгөх боломж, гарцын талаар хэлэлцсэн бөгөөд Ховд аймгийн бүх сумын нийт 300 гаруй иргэн хамрагджээ.
Малчдын орлогыг нэмэгдүүлж, хөдөө орон нутагт үйлдвэрлэл, хоршоолол хөгжүүлэхэд иргэдийн идэвх санаачилга, бас дэмжлэг чухал. Тиймээс малчид иргэдийг оролцоог дэмжих, чадавхжуулах хэрэгтэй хэмээн үзэж байна.