Мөрөөдлийнхөө үзүүрээс атгаж, эцсээ хүртэл зүтгэсэн монгол “баатрууд”
Нэгдүгээр ангийн элсэлтийг баталгаажуулж амжаагүй эцэг эх, асран хамгаалагчид наймдугаар сарын 29-ний өдрийн 12 цаг хүртэл бүртгүүлэх боломжтой боллоо.
Өнөөдрийн 15 цагийн байдлаар 72,170 хүүхэд бүртгүүлэх боломжтойгоос 39,045 хүүхдийн бүртгэл албажсан байна.
Түр түдгэлзүүлсэн төлөвт байгаа хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид сургуулийн элсэлтийн комисстой биечлэн уулзаж, мэдээллээ баталгаажуулах шаардлагатай юм.