Талибанчууд Афганистаныг хяналтдаа аваад нэг жил өнгөрчээ. Энэ хугацаанд дотооддоо маргаан үймээн ихтэй байсан юм. Талибанчуудын эрхшээлд байгаа Афганистан олон улсад хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байна.
АНУ Кабул дахь 20 жилийн дипломат ажиллагаагаа зогсоосноор Афганистанд эмэгтэйчүүдийн эрхийн асуудал улам дордсон. Тэднийг хүлээн зөвшөөрөгдөхийн тулд улс орныхоо нөхцөл байдлыг сайжруулах хүчин чармайлт гаргах хэрэгтэйг Барууны зүгээс шаардсан билээ. Харин Талибанчуудын хувьд АНУ өөрсдийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь 2020 оны Доха хотод гарын үсэг зурсан “Афганистаны дайныг дуусгах гэрээ”-тэй үл нийцэж байна гэж буруутгасан.
Харин АНУ-ын талаас тэдний цэргүүд Афганистанаас гарсан тохиолдолд Аль-Кайда болон бусад зэвсэгт бүлэглэлүүдийг аюулгүй байлгах тухай гэрээнд дурьдсаныг сануулж байна. Түүнчлэн өнгөрсөн сард “Аль-Кайда” бүлэглэлийн толгойлогч Айман аль-Завахири Афганистанд АНУ-ын цэргүүдийн дроны цохилтод өртөн нас барсан нь нөхцөл байдлыг улам хурцатгасан юм.
Ийнхүү Барууны орнуудтай уур амьсгал “эгзэгтэй” байгаа ч зүүн тийш Талибанчуудыг арай өөрөөр харж байна. Тухайлбал, БНХАУ, ОХУ Талибаны дипломатуудыг хүлээж авч уулзаж байсан бөгөөд албан ёсоор итгэмжилсэн нь Талибанчуудыг олон улс хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь харьцангуй ойлголт болохыг харуулсан.
Одоогоор дээрх хоёр улс Талибантай барууны орнуудаас илүү найрсаг харилцаатай байгаа ч нэмэлт үйлдэл хийхээс түр зайлсхийж байна. Хоёр их гүрний хувьд Талибантай найрсаг харилцаатай байхаас илүү Орос Украины дайнд АНУ-ын эсрэг Талибаныг өөрсөддөө нэгтгэх гэж байна гэж шинжээчид дүгнэж байна.
SOURCE: AL JAZEERA