Украины иргэн Брахим Сааунд Украины Донецк дахь салан тусгаарлагчдын шүүхээс цаазаар авах ял оноосон юм. 2020 онд Украины иргэншил авсан Брахим Саадун энэ жил 21 нас хүрчээ. Түүний найз нөхөд, гэр бүлийнхэн нь Саадуныг Орос улс руу довтолсны дараа Украины армид элссэн гэж мэдүүлж буй аж.
Тэрбээр өмнө нь Киевт нисэхийн инженерийн чиглэлээр суралцаж байсан, 2019 онд Киевт буцаж нүүж ирсэн гэдэг. Киев дэх Мароккогийн элчин сайдын яамны нэрээ нууцалсан дипломат эх сурвалжийн товч тайлбарт Саадуныг "НҮБ юм уу Мароккогийн вант улсад хүлээн зөвшөөрөөгүй байгууллага" баривчлан саатуулсан гэж мэдэгдсэн бол Мароккогийн Твиттер хэрэглэгчид Саадуныг суллахыг хүсч, #Брахимыг_авар гэсэн хаштагтайгаар түүнийг суллахыг шаардан жиргэж эхэлжээ.
Мароккогийн сэтгүүлч Мохамед Оуамусси “Аллах түүний эцэг эхтэй байх болтугай. Таван хэлтэй, нисэхийн чиглэлээр сурч байсан ухаалаг оюутны тархийг угааж, Донбасст ямар ч хонжоо, ашиг сонирхол байхгүй тулалдааны талбарт явуулж эцэст нь ийм байдалд хүргэсэн” гэжээ. Үндсэн хуулийн дагуу засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьдаг Мароккогийн бие даасан байгууллага болох Хүний эрхийн Үндэсний Зөвлөлийн (CNDH) тэргүүн Амина Боу Аяш даваа гарагт Мароккогийн эрх баригчдыг Саадуны хэрэгт хөндлөнгөөс оролцохыг уриалав.
Гэхдээ Саадун "Украины нутаг дэвсгэрт байгаа тул давхар иргэншилтэй, ялангуяа түүний оршин суугаа улсын иргэншил хүлээн зөвшөөрөгдсөн нь асуудлыг улам хүндрүүлж байна” гэж Амина Боу Аяш хэлжээ. Брахим Саадуны аав Тахер орон нутгийн Хеспресс агентлагт хэлэхдээ Брахим бол онц сурлагатан, "суут ухаантан" байсан. Тахер хүүгээ дайны олзлогдогч хэмээн тодорхойлж, түүнийг Украины цэргүүдэд орчуулагчаар элсэж, энгийн хувцастайгаар Оросын армид бууж өгсөн гэж ярьсан байна.
Мароккогийн Хүний эрхийн төв "цэргийн шүүх"-ээс гаргасан цаазаар авах ялыг буруушааж, барьцаалагдсан хүнийг эх оронд нь шүүлгэхээр Мароккод буцааж өгөхийг шаарджээ. Тус байгууллага мөн Мароккогийн засгийн газар болон Гадаад хэргийн яамыг энэ хэргийн талаар чимээгүй байгааг шүүмжилж, засгийн газраас Саадуныг дэмжихийн тулд хуульчдыг илгээж, түүнийг суллахын тулд Оросын засгийн газартай харилцахыг уриалсан аж.
Тодруулбал, Украины талд байлдаж байгаад олзлогдсон Британийн хоёр, Мароккогийн нэг иргэнд Оросын талыг баримтлагч Донецкийн Бүгд Найрамдах Улсын шүүх цаазын ял оноох шийдвэр гаргасан юм. Британийн иргэн Эйден Аслин, Шон Пиннер, Мароккогийн иргэн Брахим Саудун нарыг хөлсний цэрэг байсан, терроризм үйлдсэн гэж шүүх буруутгаж ийм шийдвэр гаргасан гэдэг. Их Британи болон Украины засгийн газрууд Дрнецкийн шүүхийн шийдвэрийг олзлогдогсдыг хамгаалах олон улсын хуулийг зөрчсөн, үзэл суртлын агуулгатай шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн.
Эх сурвалж: Aljazeera