УИX-ын МАН-ын бүлэг ерөнxийлөгчийн xоригийг xүлээн авав
Сурталчилгаа
Өнөөдөр УИХ чуулганы хуралдаан болж хэд хэдэн асуудлыг хэлэлцээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал "2015 онд Капитал банканд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн 34 хувийг дан ганц тус банканд хадгалж байсан байна.
Нөгөө талаас 2014 онд Капитал банканд хадгалагдаж байсан 209 тэрбум төгрөг тус банкны 25.5 хувийг эзэлж байсан ч 2015 онд нэмэгдүүлж 238 тэрбум хүртэл нэмэгдүүлсэн нь тус банкны активын 32 хувийг эзэлж байсан тухайн үедээ мөрдөж байсан журмыг шууд зөрчсөн үйлдэл байна. Энэ өөрөө цэвэр ашиг сонирхлын зөрчлийн асуудал гэж үзэхээр байна" гэж хэллээ.