309 дэх эхийн алтан амийг аварсан гавьяат эмч Ч.Мөнхбаярыг БГД-ийн удирдлагууд хүлээн авлаа

Ихэр хүүхэд төрүүлсэн эхийн тэтгэмж авах хугацаа 20 хоногоор нэмэгдсэн байна. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллэв.
Тус яамнаас тодотгож хэлснээр, тэтгэмж авах эрх нь үүссэн ихэр хүүхэд төрүүлсэн ээжид тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцсон байна. Ихэр хүүхэд төрүүлсэн эхэд дөрвөн сар 20 хоногийн хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгодог болжээ.
Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам











