Гадаадын иргэн, харьяатын газар тавдугаар сарын 09-ний өдрөөс оршин суух хугацаа сунгуулах хүсэлтийг зөвхөн цахимаар хүлээн авч эхэлсэн.
Тэгвэл энэ долоо хоногт 82 аж ахуйн нэгж, байгууллагын 116 гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн сунгалтын хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэлээ.
Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл сунгах хүсэлт гаргахдаа зөвшөөрлийн хугацаа дуусахаас 5-аас доошгүй хоногийн өмнө хүсэлтээ илгээх бөгөөд хүсэлтийг үндэслэн 1-3 хүртэл жилээр сунгах боломжтой юм.
Уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд https://immigration.gov.mn сайтаар хүсэлтээ илгээхдээ бүрдүүлэх баримт бичгийн жагсаалттай сайтар танилцаж, мэдээллээ нягталж ирүүлэхийг хүсье.
Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар