Б.Пүрэвдорж: Том толгойлсон засгийн сайдууд УИX-руу дунд xуруугаа гозойлгоx боллоо
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 67 тохиолдол шинээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 50 нь Улаанбаатар хотод, 17 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 219 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 438 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Эмнэлэгт байгаа иргэдийн 14 нь нэн хүнд, 63 нь хүнд, 137 нь хүндэвтэр, тав нь хөнгөн оноштой байна.
Орон нутгийн хувьд, халдварын тохиолдол Баян-Өлгийд хоёр, Дархан-Уулд нэг, Өмнөговь аймагт 14 тус тус бүртгэгдсэн байна.