Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан хүүхэд залуучууд дугуйгаа унах болсон. Үүнтэй холбогдуулан цахим сүлжээнд дугуйн замгүй залуус бухимдлаа илэрхийлж буй. Бид тэднээс, мөн явган иргэдээс ямар хүндрэлтэй нөхцөл үүсдгийг тодруулахад бага насны хүүхдүүд, замгүй учраас авто замаар явдаг. Ингэхдээ машинд шүргүүлэх, осолдох тохиолдлууд тулгарч байснаа ярив.
ИРГЭД:
- Ихэнх газар дугуйн зам байхгүй. Миний хувьд заримдаа авто замаар явах асуудал үүсдэг. Дугуйн замаа чанартай тавиасай гэж хүсдэг. Стандартын дагуу.
- Энэ хавиар дугуй унаад явахад маш хүндрэлтэй байна. Хаанаас нь машин гараад ирэх бол гээд хэцүү. Улаанбаатарын дугуйн замууд нь хэсэгхэн газраар л байгаа. Машин замруугаа орчихно. Би машин замруу ороод дайруулах шахсан. Түүнээс хойш машин замаар явахаа больсон. Хоёр тэрбумын төсөвтэй зүйлийг 1.5 тэрбумаар хийж цавчдаг. Монголчуудын л өлөн зан. Төсвийн хяналтаа сайн тавь. Зам барина гээд л цавчаа хийгээд байна.
- Өнөө өглөө замд дээр шүргэлцсэн. Дугуйн зам байхгүй болохоор машин замаар явчихдаг юм. Өчигдөр цастай байсан болохоор халтирч унасан. Түгжрээтэй үед машин дундуур явах гоё байдаг л даа. Явган хүний замаар явах боломж олддоггүй. Дугуйн зам хийгээрэй гэж хэлмээр байна.
- Явган болон дугуйн замаа зөв ашигладаггүй. Дугуйн замгүй газарт явган хүний замаар явахаар машин замаар яваач гэх зэрэг асуудлууд нэлээн их гардаг. Машин замаар явахаар машинууд нь ард урдаас дайрчих гээд дугуйгаа анзаардаггүй. Засварласан нь мэдэгддэггүй. Хоёрын хооронд жаахан газар, бүхэлд нь тавихгүй халтуурдаад орхидог. Төв замаараа хальт тавьсан болоод л. Нөгөөх нь аятайхан ч биш. Бараг зун болгон зам хааж засвар хийдэг мөртлөөүр дүн харагддаггүй.
- Дугуйн зам, явган хүний зам ч тэр маш хангалтгүй хэцүү байдаг. Томчууд замаа засаж өгөөрэй ил гэмээр байна.
- Угаасаа хотын шийдэл тэнэг шүү дээ. Нөгөө талд дугуйн зам байлаа гэхэд явган хүн алхаж байдаг. Бид залуу хүмүүс, түгжрээгээ хар л даа. Ядаж дугуй унаад эрүүл мэндээ бодмоор байна шүү дээ.
- Ямар л олиг байв гэж. Тухтай тайван явж чадахгүй. Дугуйтай хүмүүс дайруулах тохиолдол харж байсан. Тэр үед хөөрхий дөө тусад нь зам хийчихгүй яасан юм бэ гээд л бодсон.