Зуны хамгийн том хөгжмийн наадам “Green Stage Music Festival”-ийн тасалбарыг хэрхэн авах вэ?

Монгол Улс энэ оны нэгдүгээр сард нийт 117 улстай худалдаа хийсэн. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.1 тэрбум америк доллар болоод буй. Үүнээс экспорт 539.6 сая америк доллар, Импорт 556.5 сая америк доллар байгаа юм.
Импорт өмнөх оны мөн үеэс 97.7 сая америк доллароор өсөхөд,
- Дизелийн түлшний импорт 15 сая америк доллароор,
- Авто бензин 15.1 сая америк доллароор,
- Суудлын автомашины импорт 12.2 сая америк доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Түүнчлэн Япон улсаас импортолсон барааны 75.2 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 2.9 хувийг ачааны тэрэг эзэлж байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо








