Коби Брайнтийн эхнэр Ванесса нь Лос Анжелес мужийн захиргааны эсрэг иргэний нэхэмжлэлээ 2020 оны нэгдүгээр сард гаргасан. Учир нь тухайн ослын зургийг мужийн гал түймэр, цагдаагийн хэлтсийн ажилтнууд мөрдөн байцаалтанд хамааралгүй орчинд, тэр дундаа бааранд олон нийтэд хуваалцсан гэж мэдэгдсэн.
Холбооны шүүхэд 2020 оны есдүгээр сард гаргасан нэхэмжлэл нь иргэний эрхийн зөрчил, хайхрамжгүй байдал, сэтгэл санааны хямрал, хувийн нууцыг зөрчсөн гэж үзэж, хохирлыг барагдуулахыг хүсчээ.
Тус мужийн захиргаа нь өөрсдийгөө хамгаалсан эсрэг тайлбартаа сэтгэл санааны болон сэтгэцийн хүнд гэмтлийг эмнэлгийн үзлэгээр тодорхойлуулна. Сэтгэл санаа нь хэр их хохирсон тухай мэргэжлийн байгууллага үнэлгээ тогтооно. Түүний нэхэмжилж буй хэдэн арван сая долларт тэнцэх эсэхийг үнэлнэ гэв. Гэвч Ванесса Брайнт болон бусад нэхэмжлэгчдийн өмгөөлөгчид нь үүнийг эсэргүүцсэн.
Өнгөрсөн Баасан гарагийн орон нутгийн шүүхийн мэдүүлэгт дурдсанаар энэ хэргийн шүүх хурал арваннэгдүгээр сарын 5-нд товлогдсон байна.
Энэ оны эхээр ослын улмаас амь үрэгдэгсдийн гэр бүлийн гишүүд нисдэг тэргийг эзэмшиж, ажиллуулж байсан компаниас нэхэмжлэлээ шийдвэрлүүлсэн билээ.
Эх сурвалж: CNN