Мелани Мактиг 92 настай аавтайгаа нэг хотод амьдардаг ч бараг дөрвөн сар гаруй хугацаанд хоорондоо уулзах боломжгүй байжээ. Тэгвэл өнгөрсөн даваа гарагт Австралийн хамгийн том хот болох Шинэ Өмнөд Уэльст ковидийн дельта дэгдэлтийн улмаас зургаадугаар сараас хойш тогтоогоод байсан хатуу хөл хориог чөлөөллөө.
Ийнхүү хөл хориог цуцалсны дараа Мактиг “Амьдралаа дахин эхлүүлж, хайртай хүмүүстэйгээ уулзахдаа баяртай байна. Хүн бүр ковидийн талаар илүү сайн ойлголттой болох хүртэл, энэ нь өөрчлөгдөж байгаад бид санаа зовох ёстой гэж бодож байна" гэв.
18 сар гаруйн хугацаанд Австрали улс дэлхийгээс тусгаарлагдаж, хилээ хааж, вирусийг устгахын тулд хатуу хөл хорио тавьж байв. Одоо Австрали ичээнээсээ гарч, вирустэй дасан зохицож амьдрахыг хичээж байна. Даваа гарагаас эхлэн хотын насанд хүрэгчдийн 70 гаруй хувийг эзэлдэг Сиднейчүүд ресторан, баар, биеийн тамирын заал руу буцаж очих боломжтой болсон байна. Өндөр настны асрамжийн газарт хайртай хүмүүстэйгээ уулзах боломж бүрджээ. Гэхдээ хөдөлмөрлөж олсон энэ бүх эрх чөлөө нь ихээхэн эрсдэл дагуулах ба Сиднейд олон мянган шинэ халдвар, үхэлтэй нүүр тулж магадгүй байна. Эмнэлгийн систем шинэ тохиолдлын давлагааг хэрхэн даван туулах, эмзэг бүлгийн хүмүүст хэрхэн нөлөө үзүүлэх, Сидней Ковидтой хэрхэн дасан зохицох тухай асуултууд байсаар байгаа юм. Цар тахлын эхний жилд Австрали нь хилийн хатуу хязгаарлалт, хорио цээрийн дэглэм, түр зуурын хөл хорио зэргээр Ковид-19-ийг амжилттай хянаж чадсан цөөн хэдэн үндэстний нэг байв. Гэвч өнгөрсөн зургаадугаар сард Сиднейд дельта дэгдэлт хөрш зэргэлдээ орших Викториа муж болон Австралийн нийслэл нутаг дэвсгэрт тархсан. Нийлүүлэлт бага байгаатай холбоотойгоор Австрали улсын вакцинжуулалтыг хойшлуулж хүн амыг эрсдэлтэй байдалд оруулж, эрх баригчдыг орон нутагт хөл хорио тогтооход хүргэсэн. Нийлүүлэлтийн асуудлыг эрт шийдсэнээр вакцинжуулалтын хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт Шинэ өмнөд Уэльс нь вакцинжуулалтын бүрэн тунг авсан иргэд 70 хувь буюу анхны зорилтод хүрсэн муж болжээ. Бусад мужууд ирэх долоо хоногт энэ тоонд хүрэх төлөвтэй байгаа. Энэ оны эцэс гэхэд тус улс орон бүхэлдээ нээлттэй болох нь ээ. Одоо Австралид өдөрт дунджаар 2500 халдварын шинэ тохиолдол бүртгэгдэк байгаа юм.
Эх сурвалж: CNN