Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс цус цуглуулах суурин газруудын хаяг байршил болон цусаа өгөхдөө юуг анхаарах хэрэгтэй талаарх зөвлөгөөг хүргэе.
Одоогоор цус цуглуулах гурван суурин төв байгаа нь
- Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн хажууд
- Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт
- Улсын Нэгдүгээр төв эмнэлгүүдэд байрлаж байна.
Эдгээр төв нь ажлын өдрүүдэд 08:30-14:00 цагт ажилладаг.
Иргэн та цусаа өгөхөөс өмнө шингэн зүйл ердийн үеийнхээс илүү их уусан, зургаагаас дээш цаг унтаж амарсан байх шаардлагатай.
Нэг удаа цусаа өгснөөр гурван хүнд амьдрал бэлэглэнэ.
Эх сурвалж: ЦССҮТ