Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг угтан хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний хүрээнд Цагдаагийн байгууллагын музейн дэргэд “Сүлд” виртуал музей байгуулагдаж, өчигдөр нээлээ.
Тус музей нь Монгол Улсын хамгийн анхны бүрэн хэмжээний виртуал музей гэдгээрээ онцлогтой. Мөн орчин үеийн VR технологийг ашиглан үзэгч бодит орчинд орсон мэт биет бус үзмэрийг үзэх боломжтой юм. Виртуал орчинд интерактив ашиглах, турших, харьцуулах, тоглох, сонсох, харах, 360 хэмжээсээр аялал хийх, даалгавар биелүүлэх боломжоор хангагдсан бөгөөд нэгэн зэрэг найман хүнд үйлчлэх хүчин чадалтай.
Нийт гурван хэсэгтэй “Сүлд” виртуал музей нь цагдаа, дотоодын цэргийн шилдэг 100 үзмэр болон албаны онцлог, танин мэдэхүйн зорилгоор хийгдсэн бусад үзмэрүүд байх юм байна.
Гэрэл зургийн эх сурвалж: ЦЕГ