Баянзүрх дүүрэгт байрлах түргэн хоолны газрыг ачих шийдвэр нийслэлийн хот тохижилтын газраас гаргасан. Үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн газар зохион байгуулах мэргэжилтэн болон түцны эзэн А.Мөнхтуяагаас тодруулъя.
Баянзүрх дүүргийн газар зохион байгуулагч н.Чанагмядаг:
“Баянзүрх дүүргийн газрын албанаас явж байна. Өмнө нь шаардах хуудас хүргүүлсэн. Одоо газраа чөлөөлөхөөр ирээд байна. Доторх эд зүйлээ аваарай”
Түцны эзэн А.Мөнхтуяа:
“Би гэнэт ажлын байргүй болж чадахгүй. Надад мэдэгдэх хуудас өгсөн ч байсан чадахгүй. Хотын дарга Д.Сумъяабаар, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цар тахлын үед түцээр оролдохгүй байх мэдэгдэл хийсэн. Энэ түц миний амь амьдрал. Та нар ачиж явна гэвэл би энэ дотор гааз асаагаад дэлбэрч үхнэ. Тийм зүйл хүсэж байвал хийгээд өгнө. Хүний амьтай түц гэж засаг дарга нь хүртэл намайг доромжлоод явж байна. Намайг түцны амьтай хүүхэн гэж хэлж байгаа юм. Нэг өдрийн дотор ажилгүй болох юм бол ипотикийн зээл, машины зээл, дөрвөн хүүхдээ яаж тэжээх үү? Та нар гаргалгаа нь гаргаад өгчих. Энэ түцнүүд ажилладаг хүмүүс бүгд ардаа амьдралтай, ажиллаж хөдөлмөрлөж энэ нийгэмд амьдрах гэж зовж байгаа хүмүүс байдаг юм. Ялангуяа цар тахалтай энэ хэцүү үед есөн сартай хүүхдээ хараад гэртээ сууж баймаар байхад амьдралын эрхээр энд байна. Энэ газарт зөвшөөрөл өгөхгүй байгаа. Бүх түцүүдэд зөвшөөрөл өгөхгүй байна. Энэ асуудлаа шийдэх хүртэл золиос хэрэгтэй бол би өөрөө золиос больё. Хамаа алга. Би ажлын байраа шууд өгөхгүй. Энэ миний хөрөнгө. Би хуримтлал үүсгээд газар оффис авч үнэндээ чадахгүй байна. та нар ийм их зантай харьцдаг. Арга барахдаа түц ажиллуулж яваа. Та нар юмаа чөлөөлөөрэй гээд их нүүр бардам явж байна. ямар ч эмзэглэх юмгүй байна”
“Энд байгаа замыг хар. Энэ замын өргөтгөл шинэчлэл хийх хэрэгтэй”
“Энд хоёр машин явах зам байгаа. Явган хүний ч зам байна. Хэзээ ачаад явах бол гээд санаа зовж байна. Миний есөн сартай, таван настай дөрвөн хүүхдүүд яаж амьдрах юм. Энэ нийгэмд гомдоод үхмээр санагдах юм. Яаж амьдруулах гээд байгаа юм бол”
Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны газар зохион байгуулагч н.Анхбаяр:
“Би нар ч гэсэн хуулиа биелүүлээд л ажиллаж байна. Нийтийн эзэмшлийн талбай дээр түц барих хориотой. Зөвшөөрөл авах гээд өгөөгүй мөн эсрэг талд нь хүнсний дэлгүүр байгаа үүнийг ачихгүй байгаа энэ тал дээр зөвшөөрөлтэй газар бол хүний эзэмшлийн талбайд халдах эрхгүй. Хот 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө батлах гээд байна. Энэ хот өөрийн гэсэн дүрэмтэй, өнгө үзэмжтэй. Хотоо сайхан болгох ажил л хийгээд байна. Хамгийн муухай харагдуулаад байгаа зүйлс нь зөөврийн байгууламжууд. Бид хүний амьдралыг ойлгож байгаа ч ажлаа хийж байна”
Түцны эзэд:
"Гадаад, Хятадуудад бүх газраа зарчхаад ядарсан иргэдээ дарамталж байна. Энэ барилгын компаниуд бүгд гадны хөрөнгө оруулалттай. UB city Хятадын хөрөнгө оруулалттай. Энд тоглоомын талбай барина гэж анх авч байсан. Гэтэл одоо Хятадуудад үйлчлээд, Монголчуудаа зовоож байна. Би Хятад эзэнтэй гэдгийн сонсож байсан. Бид нарыг авч хаяад Хятад эзэндээ үйлчилж байна. Ядарсан ард түмэнрүүгээ ингэж дайрах ямар хэрэг байгаа юм. Бид нарыг улс тэжээж байгаа биш. Боломжоороо өөрсдийгөө болгоод зээл тавиад үүнийг ажиллуулж байна"
Нийслэлийн хот тохижилтын газраас зөвшөөрөлгүй газар түц барьсан газрыг чөлөөлөхөөр ирсэн байна. Түцны эзэн олон олон түцнүүдын эрх ашгийн төлөө өөрийгөө золиослоход бэлэн байна гэв