Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нийслэлийн хэмжээнд вакцины гуравдугаар тунд хүн амын 10 хувь нь хамрагджээ. Цар тахлын эсрэг дархлаа тогтоох вакцины гурав дахь тунг наймдугаар сарын 30-аас эхлүүлснээс хойш боловсролын салбарынхан, дархлаа дарангуйлах эм уудаг хүмүүс, архаг хууч өвчтэй иргэдийг хамруулж эхэлсэн. Мөн 18-аас дээш насны иргэдийг нэмэлт гурав дахь тунд хамруулж байна.
Өчигдрийн байдлаар вакцины нэгдүгээр тунд 74.4 хувь, хоёрдугаар тунгийн хамрагдалт 70.4 хувьтай байна. Мөн 2861 жирэмсэн эх, 12-15 насны 65197, 16-17 насны 25729 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.