Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлигаар ял эдэлж буй хүмүүст уучлал үзүүлсэн. Тодруулбал, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, Б.Галсансүх, анх удаа хулгайн хэргээр шийтгэгдсэн өрх толгойлсон эмэгтэйчүүд зэрэг нийт 13 хүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас энэ сарын 24-нд сулласан юм. Гэтэл энэ 13 хүн дунд Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Б.Махбалд өршөөл үзүүлсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархах болсон.
Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өршөөлд ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбал багтаагүй. Түүнд оноосон ял хүчин төгөлдөр, суллагдаагүй болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдээллээ.