Европын шилдэг хамтлаг дуучдыг шалгаруулдаг "Eurovision" наадам өчигдөр Нидерландын Роттердам хотноо зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа. Шүүгчдийн онооноос гадна Европын телевизүүдийн шууд дамжуулалтаар үзэгчдийн саналыг цуглуулдаг наадамд энэ жил Италийн рок хамтлаг "Måneskin" тэргүүлжээ. Хамтлагийн "Zitti e Buoni" хэмээх уран бүтээл нийтдээ 524 оноо цуглуулж ялалт байгуулсан юм.
Энэ бол хөгжмийн наадмын түүхэнд Италиин гурав дахь, 1990 оноос хойш анхны ялалт юм.
“Måneskin” нь Италийн Ром хотын рок хамтлаг юм. 2015 онд байгуулагдсан тус хамтлагийн бүрэлдэхүүнд гоцлол дуучин Дамиано Дэвид, басс хөгжимчин Виктория Де Анжелис, гитарчин Томас Ражи, бөмбөрчин Этан Торчио нар багтдаг. Одоогоор бүрэн хоёр цомог гаргаад буй бус хамтлаг рокоос рэп, регги, фанк, поп зэрэг хөгжмийн төрөл бүрийн урсгал чиглэлээр уран бүтээлээ туурвидаг аж.