Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Ирэх гуравдугаар сард Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай,Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн баруун хэсгээр цаг агаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Улаанбаатар хотод мөн адил олон жилийн дунджийн орчим байх урьдчилсан мэдээ гарчээ.
Хур тунадасны хувьд нутгийн өмнөд хэсэг буюу Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь болон Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дундажаас бага орно. Харин зүүн хойд хэсгээр болон Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дундажаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна. Гуравдугаар сарын 10-20-ны өдрүүдэд говь, талын нутгаар салхи шуургатай байна.