Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламжаар олгож буй 150 мянган тун буюу 75 000 хүнийг дархлаажуулах вакцин ирлээ. Оксфордын их сургуулийн эрдэмтэд АстраЗенека компанитай хамтран бүтээсэн коронавирусийн эсрэг вакцины уг хувилбарыг Энэтхэгийн "Serum" институтад үйлдвэрлэсэн ажээ. Вакциныг Шинэ Дели хотоос МИАТ компанийн тусгай үүргийн онгоцоор татан авлаа. Монгол улсад коронавирусийн эсрэг вакцинжуулалт маргааш эхлэх бөгөөд эхний ээлжийн вакцинаар эрүүл мэндийн салбарын 50 мянга гаруй ажилтныг дархлаажуулах юм.
Монгол улс дөрвөн төрлийн вакцин оруулж ирэхээр төлөвлөж буй. Эхний ээлжинд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн AstraZeneka, Pfizer/ BioNtech вакцинуудыг оруулж ирэх юм.