“Apple” компанийн “iPhone” утасны хэрэглэгчид амны хаалтаа авахгүйгээр гар утасныхаа түгжээг тайлах боломжтой болно хэмээн мэдэгдлээ. “Apple” компани тайлбарлахдаа үүний тулд нэмэлт төхөөрөмж шаардлагатай хэмээсэн байна.
“Apple ” компани “iPhone” гар утасны нүүр царай таних тохиргоог /Face ID/ улам сайжруулахаар туршилт хийж байгаа ба үүнд хэрэглэгчид заавал “Apple Watch” ухаалаг цагийг зүүсэн байх шаардлагатай юм байна.“iOS”-ын 2020 оны тавдугаар сарын шинэчлэлтээр “Face ID” нь амны хаалттай хэрэглэгчдийг таньж байгаа боловч нэвтрэх нууц үгээ хийсний дараа түгжээ нь тайлагдаж байгаа юм.
Харин тун удахгүй танилцуулах “iPhone” хэрэглэгчээ “Face ID”-гаа ашиглах үед “Apple Watch”-той холбогдож, түгжээ нь автоматаар тайлагдах тохиргоог хийхээр ажиллаж байгаа юм.“Apple”-ийн сүүлийн үеийн системийн шинэчлэлт нь цар тахлын үед хэрэглэгчдээ амны хаалт зүүхийг дэмжихээс гадна ухаалаг цаг худалдан авах болон худалдан авсан хэрэглэгчдийг ухаалаг цагаа тогтмол хэрэглэхэд дэм болох юм.