АНУ-ын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн талаар олон улсын тоймч, Ийгл ньюс телевизийн гадаад мэдээний тоймч Г.Ганбаяртай ярилцлаа.
Г.Ганбаяр: Өнөөдрийн байдлаар АНУ-ын бараг 97% нь саналаа урьдчилаад өгчихсөн байна. Коронавирусын халдварын улмаас болж хүмүүс саналаа урьдчилж их өгч байгаа. Ирц ер нь өндөр байгаа. Ер нь сонгуулийн үр дүнгийн талаар хоёр зүйлийг ярихаар байна. 2016 онд ерөнхийлөгчийн сонгуульд Хиллари Клинтон үндэсний хэмжээний бүх санал асуулгыг хошуучилж байсан, ингэж явсаар яг сонгуулийн өдөр ялагдал хүлээсэн. Үүнийг юутай холбоотой гэхэд Доналд Трампийн дэмждэг сонгогчид өөрсдийн сонголтын талаар нууцалдаг, далд сонгогчид гэж яриад байдаг. Жишээ нь АНУ-ын засгийн газрын талаар шүүмж бичдэг Майякл.М гээд кино найруулагч бий. Их олон алдартай кино найруулж байсан. Энэ хүн 2016 онд Хиллари Клинтон ялагдаж магадгүй гэж анхааруулж байсан цөөхөн хүмүүсийн нэг байх. Өөрөөр хэлбэл Доналд Трампийн төлөө санал өгөх хүмүүс “та хэнд саналаа өгөх вэ?” гэж утсаар ч юм уу, өөрсдийн биеэр санал асуухад бараг хэлдэггүй гэж байгаа. Яг тэр нь сонгуулийн машин дээр очоод уншуулахдаа Трампийг дугуйлдаг. Өөр нэг зүйл нь сонгууль удааширч магадгүй. Ялагч нь тодрохгүй.
Таны бодлоор Жо Байден Трамп нарын хэн нь гарвал Монгол улсад Ашигтай вэ?
Gallup-ийн судалгааг хархад Монголд Трампийн дэмжих дэмжлэг 60% байна гэж байгаа. Чухам яг ямар учраас ингэж дэмжиж байна вэ гэдэг тайлбарыг бол олж хараагүй. Зүгээр Gallup-ийн вебсайт руу ороод үзэхэд ийм судалгаа байна. Монгол Филиппинд хамгийн өндөр байна. Америкийн хөрөнгө оруулалт эдийн засаг талаасаа харах юм бол Бүгд найрамдах намын үед манай хоёр улсын харилцаа арай зузаарсан байдаг. Монголчуудад бол Афганистан, Ирак дахь эвслийн хүчинд ажиллахыг зөвшөөрсөн. Одоо ч гэсэн цэргээ явуулж байгаа. Үүний хариу болгож тийм өндөр төвшинд айлчилсан гэж үздэг. Тэгээд мянганы сорилтын сан гээд бүтээн байгуулалтын дэд бүтцийн тусламж хэрэгжиж байна. Энэ жил гэхэд л энэ төслийн хоёр дахь шатны төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Улаанбаатарын цэвэр усны хөгжлийг сайжруулна гэж байх шиг байсан. Бүгд найрамдах намын үед хоёр улсын харилцаа арай илүү урагшилсан юм болов уу гэж үзэж болох юм. Ерөнхийлөгч Х.Баттулга айлчилсан, Ерөнхий сайд У.Хүрэлсүх айлчилсан гээд энэ бүхнийг харж болно.
Сонгуульт ажлынхаа хүрээнд ямар ямар асуудлыг дэвшүүлэв. Жишээ нь онцлох зарим нэг асуудал юу байв?
Америкчууд өнөөдөр юуны төлөө саналаа өгөх вэ гэдэг тийм үү. Мэдээж 2 гол нэр дэвшигч байгаа бусад жижиг намууд зөндөө байгаа. Эдийн засаг нь чухал байна уу эсвэл коронавирусын эсрэг авч байгаа арга хэмжээ чухал байна уу гэдэг асуулт тавигдаж байгаа юм. Ер нь бол маш олон л юм ярьж байна. Жо Байден бол Трампийг маш муу ажилласан АНУ-д хамгийн олон халдвар авч хамгийн олон хүн нас барсан гэж шүүмжилж байна. Доналд Трампийн хувьд бидэнд ажлын байр хэрэгтэй ахиад хөл хорио тавиад хамаг юмны хаалгыг нь барьдаг ийм бодлого хэрэггүй гэж ярьж байна.
Өнөөдөр яг хэнийг нь сонгох вэ гэдэг нь сонгуулийн үр дүнгээс л шалтгаална. Ер нь бол Бүгд найрамдах нам бол бид эдийн засгаа аврах хэрэгтэй. Энэ вирус бол тэртээ тэргүй дэлхийн бүх улс оронд тарчихсан, заавал тусгаарлаад гэрт нь байлгаад байх шаардлага байхгүй. Эдийн засгаа нээх ёстой гэсэн байр суурьтай байна. Ардчилсан нам бол ерөнхийдөө эсрэг байна. Шаардлагатай тохиолдолд lockeddown-ийг үргэлжлүүлнэ шаардлагагүй бол гэрээсээ битгий гар гэсэн ийм бодлоготой байгаа. Энэ эв АНУ-ын сонгогчдод яаж нөлөөлөх вэ гэдгийг л харна, харамсалтай нь энэ оны 1-р сард covid-19 халдвараас болоод Трампын нэр хүнд харьцангуй өндөр байсан, ажилгүйдлийн төвшин 3,4 хувьтай, эдийн засаг өсөлт сайтай ийм нөхцөл байдлыг ковид үндсэнд нь өөрчилсөн. Трамп өнгөрсөн долоо хоногт манай эдийн засаг маш сайн өсөж байна. Супер эргэн эрэлт хийх боломж байна гэсэн зүйл ярьж байна. Тэгэхээр өнөөдрийн дүнгээс ковид нөлөөлөх үү, эдийн засаг нөлөөлөх үү гэдгийг харна.