Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улсын онцгой комиссын 17 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос 58 монгол иргэнийг Замын-Үүд боомтоор хил нэвтрүүлсэн байна. Иргэдийн 27 нь эрэгтэй, 31 нь эмэгтэй бөгөөд:
- 0-5 насны хүүхэд 5
- 5-18 насны 2
- 18-30 насны 20
- 30-45 насны 21
- 50-иас дээш насны 8
- Өндөр настан 1
- Жирэмсэн 1 хүн байна.
Гуравдагч орон, БНХАУ-ын бусад муж, хотоос ирсэн болон Эрээн хотод байсан иргэдийг 14 хоног тусгаарлаж, урьдчилан сэргийлэх үзлэгт тухай бүр нь хамруулсан. Иргэдийг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 21 хоног тусгаарласан гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.