Шинэ төрлийн коронавирусын халдвартай иргэний тоо хурдацтай нэмэгдэж, хоногт 85 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Цар тахлын голомт болсон АНУ-д өдөрт дунджаар 30 мянга гаруй шинэ тохиолдол лабораторийн аргаар батлагдаж байгаа юм. Зөвхөн Нью-Йорк мужид 161 504 хүн халдвар авсан, АНУ-д буй халдвартай хүмүүсийн тоо 500 мянга хүрэхэд тун ойрхон байна. Мөн сүүлийн гурван хоног дараалж АНУ-д 1900 хүн тахлын улмаас амьсгал хураалаа. Харин бусад улс оронд халдварын шинэ тохиолдол буурч байгаа юм. Гэсэн хэдий ч эндэгдлийн тоо буурахгүй байна. Тухайлбал, Францад-1391, Их Британид-881, Испанид-655, Италид-610 хүн эндлээ.
Ташрамд дурдахад, Герман, Иран улсад нас барж буй иргэдийн тоо цөөрсөн бол Нидерланд, Бельгид өсөх хандлагатай байна.