Ж.Золжаргал: Xэмжээ, xугацаа, үнээ сайн тооцож байж гэрээгээ xийx xэрэгтэй
Тэтгэрийн тогтолцоог хэрхэн шинэчилж болох талаар мэргэжилтнүүдийн байр суурийн бид цувралаар хүргэж байна. Энэ удаа АНУ-д 21н жил ажиллаж, амьдарч байгаа Америкийн хамгийн том хэвлэл мэдээллийн байгууллагын нэг News Corpoartion -ий санхүү эрхэлсэн захирлаар долоон жил ажиллаж байсан, одоо MCN Consulting Group-ийн захирлаар ажиллаж байгаа Б.Мөнхнямаас АНУ-ын тэтгэврийн сангийн тогтолцооны талаар асуулаа
- АНУ-д дан ганц Нийгмийн даатгалын сан гэхээсээ илүү тэтгэврийн хөрөнгө оруулалтын олон шийдэл, суваг бий. Жишээлбэл, “401 K” нэртэй хувийн тэтгэврийн сан байдаг.
- Ажилд ороход нь ажил олгогч цалингийнх нь тодорхой хувийг сар бүр тогтмол тухайн санд төвлөрүүлдэг. Ажилтан өөрөө ч төлнө. Албан байгууллага, ажилтны аль аль нь ч дангаараа сангаа хянадаггүй. Хөрөнгө оруулалтын брокер компаниар дамжуулан удирддаг. Ажлаасаа гарвал тэтгэврийн сангийн хуримтлалаа шилжүүлэн авах эрхтэй байдаг.
- АНУ-д хорин хэдтэй залуус энэ мэтээр санд тогтмол орлогоо хийгээд явбал 65 настайдаа саятан болох ч боломж нь нээлттэй. Тэтгэврийн сангийн хуримтлалаа үр хүүхдэдээ өвлүүлж болдог.
- АНУ-ын чөлөөт эдийн засаг хувийн тэтгэврийн даатгалын сангийн орлогыг дахин зах зээлд эргэлдүүлдэг. Иргэд төлсөн шимтгэлээ өөрөө хянадаг, захиран зарцуулдаг, өвлүүлж шилжүүлдэг ийм хяналтын тогтолцоог манай улсад бүрдүүлэх хэрэгтэй байна.