Өнгөрсөн амралтын өдөр Техасын сүмд нэг этгээд гал нээн, хоёр хүнийг буудсаны дараа сүмд байсан өөр нэг хүн гэмт хэрэгтнийг буудаж хөнөөсөн байна. Гэмт хэрэгтнийг буудсан хүнийг Жак Вилсон гэдэг ба тэрээр халдлага үйлдэгчийг хөнөөсөн тухайдаа “Өөрийгөө баатар” хэмээн бодохгүй байна гэжээ.
Халдлага болсон сүмийн мөргөлийг онлайнаар 240 гаруй хүн үзэж байсан аж.
Мөн Жак Вилсон сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Миний урд их олон хүн байсан. Би тохиромжтой мөч хүртэл хүлээсэн. Учир нь би өөр нэгнийг гэмтээхийг хүсээгүй” гэв.
Гэмт хэрэгтэн сүмд хэд хэдэн удаа очиж байсан хэмээн гэрчүүд мэдээлжээ. Тус хэргийн хохирогч нар 64, 67 настай хүмүүс байжээ.
2019 оны есдүгээр сараас Техасд цагдаагийн байгууллагад бүртгэлтэй бууг эзэмшигч, биеэ хамгаалах зорилгоор авч явахыг зөвшөөрсөн хууль батлагдсан байна.
Мөн 2017 онд Техас мужид Баптист сүмд нэг этгээд гал нээж 26 хүний амийг хороож байжээ.