
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
ШШГЕГ-ын дарга Бригадын генерал А.Намсаманд “Хууль зүй дотоод хэргийн сайдаас агентлагийн даргын шууд томилох албан тушаалд алба хаагчдыг хуулийн болон албан тушаалын тодорхойлолтод нийцэхгүй алба хаагчдыг дэвшүүлэн томилох шаардлага тавьдаг одоо ч шахсаар байна.
Ёс ёмбогор, төр төмбөгөр гэдгээр бодлогын яамаа хүндэтгээд тодорхой томилгоог хийсэн. Тодруулбал, Хууль зүйн сайдын жолоочын эхнэрийг Төр хурахын амралт, сувиллын газрын дарга болго гэсэн бид тус албан тушаалд нь томилсон. Мөн жолоочийнхоо төрсөн дүүг дарга болго гэсэн Ар хангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар томилсон.
Одоогоор Хууль зүйн сайдын хамаарал бүхий компанийн дөрвөн сая ам долларын асуудал шийдвэр гүйцэтгэл дээр явж байна. Мөн танхимын сайдын хамаарал бүхий 53 тэрбумын асуудал шийдвэр гүйцэтгэл дээр явж байна. Дээрх мятралуудыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэг өгсөн” гэв.










