
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн үйл ажиллагаатай БНСУ-ын Кёнбүг мужийн шилдэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын төлөөлөл танилцаж, цаашид Монгол Улстай хамтран ажиллах боломж, нөхцөлийн талаар санал солилцлоо.
Уулзалтад БНСУ-ын Кёнбүг муж болон Пухан хотын захиргаа, аж ахуйн нэгж, үйлдвэрлэл, хэвлэл мэдээллийн салбарын 20 гаруй төлөөлөл хүрэлцэн ирж оролцсон бөгөөд:
Сонгомол түүхий эдийн үйлдвэрлэл
Усан үзэм, жимс жимсгэнийн үйлдвэрлэл
Жүүс, хийжүүлсэн ундааны үйлдвэрлэл
Нэрмэл архи буюу сөжү үйлдвэрлэл
Зөгийн балны үйлдвэрлэл
Газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл
Хот, орон нутгийн захиргааны мэргэжилтнүүд
Хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүд


Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Өлзийнаран
Баянгол Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн хороо дарга А.Есүхэй
БГДИТХ-ын төлөөлөгч, БГД-ийн ЖДҮДТ-ийн дарга Ч.Чойдог
Баянгол Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Б.Түмэндэлгэр
Баянгол Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Д.Жаргалсүрэн
БГД-ийн Засаг даргын тамгын газрын худалдаа үйлдвэр үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн алба хаагчид оролцлоо.


Түүнчлэн Пухан хотын захиргаа болон Кёнбүг өдөр тутмын сонины гүйцэтгэх захирал нар оролцсон нь орон нутаг хоорондын харилцаа, мэдээлэл, үйлдвэрлэл бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой уулзалт боллоо.
Монгол Улс тэр дундаа Баянгол дүүрэг БНСУ-ын орон нутаг, үйлдвэрлэл, бизнесийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туршлага солилцох замаар шинэ боломжийг бий болгоход энэхүү уулзалт чухал алхам боллоо.


















