
Австралийн агаарын тээврийн Qantas компанийн Airbus A350-1000ULR онгоц дундаа ямар ч зогсолтгүй 24 цаг 24 минутын нислэг үйлдэж, хамгийн урт арилжааны нислэгийн рекордыг тогтоожээ.
Qantas компани Project Sunrise төслийнхөө хүрээнд 2027 оны 10-р сараас шинэ Airbus A350 онгоцоороо Австралийн Сидней хотоос Их Британийн Лондон хот хүртэл дундаа ямар ч зогсолтгүй нислэг үйлддэг болохоор төлөвлөж байгаа ба үүнтэй холбоотойгоор Airbus компани өнгөрсөн 6-р сараас хойш туршилтын журмаар нислэг үйлдэж байгаа аж.
Airbus компанийн зүгээс A350 онгоц нь 24 цаг 24 минутын турш нисэхдээ 23 075 км замыг туулж, арилжааны хамгийн урт нислэгийн рекордыг эвдсэн тухай мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт тус компанийн A350 онгоц Тулуз хотоос Мельбурн хүртэл ямар ч зогсолтгүй 19 цаг гаруй нисжээ.
Qantas компани Австралийн зүүн эргийн хотуудыг Лондон болон Нью Йорк хотуудтай холбохоор Airbus компаниас 12 ширхэг A350-1000ULR онгоц захиалаад байгаа ба тэдгээр онгоцнууд нь нэмэлтээр 20 мянган литрийн багтаамжтай шатахууны саваар тоноглогдсон бөгөөд 238 хүний суудалтай аж.







