
Япон даяар энэ лхагва гарагт хэт халуун цаг агаар үргэлжлэх төлөвтэй байгааг Японы Цаг уурын агентлагаас анхааруулжээ.
Өнгөрсөн мягмар гарагт Японы төвийн бүс нутгийн Гифү, Аичи мужуудад агаарын хэм цельсийн 40 хэмийг давжээ. Тодруулбал, Гифү мужийн Тажими хотод агаарын хэм 40.3, Аичи мужийн Тоёота хотод 40.1, Гүжо хотод 40 хэм хүрсэн байна.
Нийслэл Токио хотод өнгөрсөн мягмар гарагт эмнэлэгт хандсан иргэдээс 287 нь наршсан байсан ба энэ нь 2026 он гарснаас хойш бүртгэгдсэн хамгийн өндөр тоо аж.
Токио хотын Шүүх эмнэлгийн мэдээлснээр хэт халалтын улмаас өнгөрсөн баасан гарагт 3 хүн, ням гарагт 1 хүн нас баржээ.
Японы Цаг уурын агентлаг Япон улсын 41 мужид хэт халалтын сэрэмжлүүлэг гаргаж, иргэдэд эйр кондишн ашиглах, ус болон шингэн нөхөх ундаа сайн уух, удаан хугацаагаар гадаа байхгүй байхыг зөвлөжээ.
Түүнээс гадна хэт халалтын улмаас Тохокү мужийн зарим хэсэгт их хэмжээний хур тунадас орж болзошгүй тул Японы Цаг уурын агентлаг иргэдийг сонор сэрэмжтэй байх, хөрсний нуралт, үер усны аюул, дуу цахилгаантай бороо, хүчтэй салхинаас сэргийлэхийг анхааруулжээ.







