Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол өнөөдөр /07.22/ явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2026 оны зургаадугаар сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 56,715,422 ширхэг баримтыг оролцуулсан байна.
Тохирлын дүн:
- 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 50,970
- 4 орон таарсан /40,000-100,000/: 5,108
- 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 508
- 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 48
- 7 орон таарсан /500,000- 10 сая/: тав
- 8 орон таарсан: нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.
Тодруулбал, 8 орон таарсан супер азтан Сэлэнгэ аймгаас тодорчээ.

“Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлэн олгож байгаа аж.
Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь:
- Багахангай дүүрэг +73%,
- Баянхонгор аймаг +36%,
- Сүхбаатар дүүрэг +33%,
- Завхан аймаг +25%,
- Хөвсгөл +23%,
- Дорноговь аймаг +20%,
- Дархан-Уул, Хэнтий, Булган аймаг тус бүр +18%,
- Ховд аймаг +17%,
- Дорнод аймаг +16% байлаа.
Та бусад дэлгэрэнгүй мэдээлэлийг sugalaa.ebarimt.mn цахим хуудаснаас авах боломжтой.







