НӨАТ-ын сугалааны супер азтан Сэлэнгэ аймгаас тодорчээ

Монголын үндэсний хувцас үйлдвэрлэгч “Ивээл” брэнд 2026 оны наймдугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа бүрэн зогсоохоо мэдэгдлээ.
Эдийн засгийн хүндрэл, татвар болон бусад нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаагаа цаашид хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон учир энэхүү шийдвэрийг гаргасан гэжээ. Үйл ажиллагаагаа зогсоох гэж буйтай холбогдуулан бүх загвартаа 50-70 хувийн хаалтын хямдрал зарласан байна.
Мөн дараах хөрөнгө, боломжуудыг санал болгожээ.
- Үйлдвэрийн тоног төхөөрөмж зарна.
- Туслах материал зарна.
- Дэлгүүрийн өлгүүр, тохижилт
- Sevenstar салбарын үйлчилгээний талбай түрээслүүлнэ.
- Үйлдвэрийн байр түрээслүүлнэ.







