
Куба даяар цахилгаан эрчим хүч тасарчээ. Тус улсын цахилгаан эрчим хүчний төрийн өмчит оператор Electrica de Cuba компанийн мэдэгдсэнээр тог тасрах болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж.
10 сая орчим хүн амтай Куба улс даяар тог тасрах явдал 2026 он гарснаас хойш 3 дахь удаагаа, 2024 оноос хойш 8 дахь удаагаа тохиож байгаа аж.
Энэ оны 1-р сард Вашингтон Венесуэлд Кубад газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглож, Кубын эсрэг эрчим хүчний хориг тогтоосон юм.
Үүнээс болж Кубын эдийн засгийн асуудлууд гүнзгийрч, цахилгаан эрчим хүчний хангамжаа хязгаарлахад хүрч, нийтийн тээврийн үйлчилгээ нь зогсож, хүнсний болон эм тарианы хомсдолд ороод байгаа билээ.
Эрчим хүчний хоригийн асуудлаар АНУ болон Кубын эрх баригчид хэд хэдэн удаа уулзсан ч одоо хүртэл зөвшилцөлд хүрч чадаагүй хэвээр байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Кубын төрийг барьж буй албан тушаалтнуудыг солих, Кубыг АНУ-д нэгтгэх хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн билээ.
Reuters









