
Парагвайн сенатор Селесте Амарилла Парагвайн хөлбөмбөгийн шигшээ багтай хийсэн тоглолтын дараа Парагвайн хаалгач Орландо Гиллтэй гар барихаас татгалзсан Францын шигшээ багийн ахлагч Килиан Мбаппег өөрийн X хуудсанд, “Мбаппе бичиг үсэг ч тайлагдаагүй тийм л тэнэг; эхийнхээ сүүг биш кокос хөхөж, шимпанзе сармагчнуудын сонсож өссөн. Чи түүнд дунд хуруу гаргаж үзүүлэх ёстой байсан юм, Орландо Гилл. Би сенатын хурал дээрээ тэгдэг, хэн ч надад юм хэлдэггүй.” гэж бичсэнээс гадна өөрийг Instagram хуудсандаа К.Мбаппег “Камерунаас гаралтай, колоничлогдсон, франц болох гээд ядчихсан, уур хилэнтэй, юм үзээгүй, биеэ тоосон, царай муутай нэгэн. Өөрөө ч тэр, баг нь ч тэр тоглолтын туршид сандарсан, үхтлээ айсан байдалтай байсан, нэг ч гоол хийж чадалгүй хожсон. Парагвайн шигшээ багийнханд гомдоллож буй ганц зүйл нь тэд тоглолт дууссаны дараа Мбаппед алганы амт үзүүлэх байсан юм.” хэмээн нийтэлжээ.
Францын шигшээ багийн ахлагч, 27 настай К.Мбаппе хариуд нь X нийгмийн сүлжээнд, “Та бол жигшмээр, хашиж буй албан тушаалаа гутаасан эмэгтэй юм. Та бол ДАШТ-ий туршид хүсэл эрмэлзэл, хүндлэлийг харуулсан Парагвай улсыг төлөөлөхгүй. Бодлогогүй, хэнэггүй байдал, арьс өнгөөр ялгаварладаг зангаас чинь болж танай улсын шигшээ багийн тамирчдын ДАШТ-ий турш гаргасан түүхэн амжилтуудыг дэлхий даяараа мартлаа. Өөр шиг чинь хүмүүст үзэн ядалт, арьс өнгөөр ялгаварлах үзлийг чөлөөтэй тараагаад яваад байхыг би зөвшөөрч чадахгүй.” хэмээн бичжээ.
Түүнчлэн Францын Хөлбөмбөгийн холбоо С.Амарилла К.Мбаппе болон Францын шигшээ багийнхныг доромжилсноор Франц улсыг доромжилж байна хэмээн, түүнийг шүүхэд өгөхөөр төлөвлөж буйгаа мэдэгджээ.
Giveme Sports









