Хүний үйл ажиллагаатай холбоотой 3311 осол бүртгэгджээ

Өнгөрсөн ням гарагт Киевт Дани, Эстони, Финлянд, Латви, Литва, Норвег улсын удирдагчид айлчилжээ. Галт тэргээр Киевт хүрэлцэн ирсэн Европын удирдагчдыг Украины Гадаад харилцааны сайд Андрей Сибига угтан авсан байна.
А.Сибигагийн X нийгмийн сүлжээнд бичсэнээр төрийн тэргүүнүүд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй хоёр талт болон олон талт хэлэлцээ хийхээс гадна энэ даваа гарагт Украин улс Тусгаар тогтносны 35 жилийн ойг тохиолдуулан Киевт анх удаа зохион байгуулагдаж буй “Сайн дурынхны эвсэл”-ийн чуулга уулзалтад оролцох аж.
Түүнчлэн Киевт АНУ-ын сенатын гишүүд болох Ричард Блюменталь, Жеймс Ленкфорд нар ирсэн байгаа аж.










