
“Оюу толгой” төслийн хэлэлцээрийн үр дүнгийн талаар Ерөнхий сайд Н.Учрал болон засгийн газрын сайд нар мэдээлэл өглөө.
Ерөнхий сайд Н.Учрал: “Үндэсний их баяр наадмын өмнө Монголын ард түмэндээ сайн мэдээ дуулгаж байна. Манай Засгийн газар байгуулагдаж “Оюу толгой” төслийн менежментийн зардлыг 2,2 тэрбум Ам. доллар буюу 9 8 орчим их наяд болгож бууруулж Монгол Улсын өгөөжийг 1,5 тэрбум Ам. доллар болгосон сайн мэдээг дуулгаж байсан бол өнөөдөр “Оюу толгой” төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитойгоор бууруулж чадлаа.
Зээлийн хүү буурснаар “Оюу толгой”-н баялгаас зээлийн хүүд төлөх байсан 6,2 тэрбум Ам. доллар буюу 22 их наядыг хэмнэж чадлаа. Ингэснээр Монголын талын хүртэх өгөөж 2,5 тэрбум Ам. доллар буюу 8 орчим их наядаар нэмэгдэх боломжтой боллоо.
Хоёрдугаарт “Оюу толгой”-н хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг долоон жил тутам бууруулах цонх нээгдэж байсныг гурван жил тутам эргэн харж хэлэлцдэг байх боломж бүрдэж байна. Хэлэлцээрийн үр дүнд “Оюу толгой”-н баялгаас төлөгдөх 8,4 тэрбум Ам. доллар буюу 30 орчим их наядын зардлыг бууруулж Монгол Улсын ирээдүйд авах өгөөжийг 4 тэрбум Ам. доллар буюу 13 их наядын өгөөж хүртэх боломж бүрдээд байна” гэлээ.









