
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа хүн бүрийн толгойны өвчин нь махны үнийн асуудал болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Хотын экс дарга Х.Нямбаатарыг нийслэлийн иргэдийн хэрэглээнд нийлүүлэгдэж буй махны асуудлыг шийдэж чадаагүй гэх үндэслэлээр бүрэн эрхийнхээ хүрээнд огцруулсан. Гэвч махны үнэ хотын дарга огцорсон ч одоог хүртэл буураагүй төдийгүй угтаа улирлын энэ үед зах зээлийн жамаараа хямдарчихдаг байсан ч энэ жил харин ч эсрэгээрээ үнэ өндөрт тогтчихоод байна.
2022 онд нэг килограмм үхрийн мах 16 мянган төгрөг, 2023 онд 18,800 төгрөг, 2024 онд 20 мянган төгрөг, 2025 онд 23 мянган төгрөг байсан бол энэ оны гуравдугаар сараас эхлэн үхрийн мах 1 кг нь 37 мянган төгрөг болж огцом өссөн.
Харин зургадугаар сарын байдлаар нэг килограмм үхрийн цул мах 38 мянган төгрөг, үхрийн нуруу 33 мянган төгрөг, хонины цул болон ястай мах нэг килограмм нь 33 мянган төгрөг, бага адууны мах 20 мянган төгрөг хотын төвийн зах, худалдааны төвүүдэд зарагдаж байна.
Иргэдээс тодруулахад “Иргэдийн амьдрал үнэхээр хүнд байна. Хотын даргыг огцрууллаа, нэмэр алга. Үнэхээр амьдрахад бэрх болсон цаг үе байна. Энэ инфляцын шуурга дунд амьдрана гэдэг хэцүү байна” гэж хэллээ.
Махны үнийн огцом өсөлт буурахгүй, өндөр хэвээр л байна.
Н.Мэнд-Амар









