ШУУРХАЙ: Охиныг трактораар дайрсны дараа шатааж, ногооны талбайд булсан гэжээ

Индонезийн Флорес арал дээр өнөө өглөө 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. 15 км гүнд бүртгэгдсэн тус газар хөдлөлтөд Флорес арлын Зүүн Нуса Тенггара мужийн Маумере хотод хүчтэй мэдрэгджээ.
Цахим орчинд түгсэн бичлэгүүдээс газар хөдлөлтийн үеэр Флорес арлын усан онгоцны зогсоолын бетонон байгууламж нурж, зогсоол дээр байсан зорчигчид айж сандралдан зугтаж байгааг харж болох юм.
Газар хөдлөлтийн улмаас одоогийн байдлаар 1 хүн амь үрэгдэж, 4 хүн гэмтжээ. Маумере хотод онцгой байдлын аврагчид нурсан барилга байгууламжуудын доор гацсан иргэдийг гаргаж авахаар ажиллаж байна.









