Л.Энх-Амгалан: Хүүхдүүд сэтгэл зүрхний боловсролгүй хүмүүсийн золиос болсоор байна

Бельгийн Зүүн Фландерс мужийн Дендермонде хотын нийгэм хамгааллын төвийн эзэмшлийн байшинг сэргээн засварлаж байсан барилгын ажилчид байшингийн хонгилын давхрын шугам сүлжээг солих явцдаа ойролцоогоор есөн сая еврогийн үнэд хүрэх 49 алтан гулдмай болон олон тооны алтан зоос хананы цаана нуусан байсныг олж илрүүлжээ.
Цагдаа нар одоогийн байдлаар барилгачдын олсон олзыг хураан аваад байгаа ба Бельги улсын хуулиар дээрх алтан гулдмайнууд болон зооснуудын хууль ёсны эзэн таван жилийн дотор гарч ирэхгүй бол, мөн уг олз нь хууль зөрчсөн, гэмт үйл ажиллагаатай холбоогүй бол уг олзыг анх олсон хүн болон байшингийн эзэн хоёр хувааж авах боломжтой болох аж.









