
Өнгөрсөн лхагва гарагт олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ 3 гаруй ам.доллароор буурч, АНУ-Ираны дайн эхэлснээс хойш газрын тосны үнэ ийнхүү хамгийн доод түвшиндээ хүрчээ.
Brent маркийн газрын тосны үнэ 3.42 ам.доллароор буурч, нэг баррель нь 73.65 ам.доллар болсон байна. АНУ-Ираны дайн эхлэхийн өмнөхөн уг маркийн газрын тос 72 орчим ам.доллароор арилжаалагдаж байсан билээ.
Америкийн WTI маркийн газрын тосны үнэ 3.32 ам.доллароор буурч, нэг баррель нь 69.87 ам доллароор арилжаалагдсан нь 3-р сарын 2-ноос хойш бүртгэгдсэн хамгийн доод үнэ болоод байна.
АНУ, Иран хоёр яриа хэлэлцээгээ эхлүүлж, Ормузын хоолойн хөдөлгөөн нээгдсэнтэй холбоотойгоор олон улсын зах зээл газрын тосны үнэ буурч эхлээд байна. Өнгөрсөн лхагва гарагт Ормузын хоолойд гацаад байсан нийт 5 сая баррель газрын тос тээвэрлэсэн гурван усан онгоц Ормузын хоолойгоос гарчээ.
Эх сурвалж: Reuters









