
Спортын сэтгэл судлал нь тамирчдын сэтгэл зүй, сэтгэл санааны хэрэгцээг хангах, тэдний амжилтыг дэмжих зорилготой сэтгэл зүйн салбар юм. Энэ нь тамирчдын сэтгэл зүйг бэлтгэх, урам зоригийг нэмэгдүүлэх, стрессийг удирдах, сэтгэл хөдлөлийн тэнцвэрийг бий болгоход тусалдаг.
Олон улсад ч энэ салбарын шинжлэх ухаан өндөр түвшинд хөгжсөөр байгаа. Харин Монгол Улсад суурь нь тавигдсан гэж хэлж болно. Ингээд бүх л цаг үед нэн тэргүүнд тавигдах ёстой “Спортын сэтгэл судлал”-ын талаар дараах мэдээллийг бэлтгэлээ.

Бид “Bird Sports Management” компанийн Гүйцэтгэх захирал Т.Энхбилэгтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Сайн байна уу? Спортын сэтгэл судлалыг цогцоор нь хэрхэн авч үзэх вэ?
-Сайн байна уу. Спортын сэтгэл судлал нь өргөн хүрээтэй бүтэн шинжлэх ухаан. Бөхийн спортын тамирчид дээр жишээлээд үзэхэд зөвхөн барилдааны арга барил, тактикийн бэлтгэл сургуулилтаар нүдээд байх бус бүх зүйлийг нь цогцоор нь шинжлэх ухаанчаар авч үзэж байж л тэр тамирчдын амжилт гарна.
Гэтэл бид нар өмнөхтэйгөө зууралдаад байгаа байхгүй юу. Тийм учраас яг эндээс гарсан гаргалгаа нь 2028 оны олимп маш том асуудал яриад байгаа боловч өмнөх амжилтуудаа илүү ахиулах уу гэдэг дээр л фокуслах хэрэгтэй. Гэхдээ хэрхэн, яаж гэдэг нь чухал. Харин өмнөх олимпуудад яг юун дээр алдчихаваа гэдэг нь шинжлэх ухаантай л уялдуулан хөгжүүлэх хэрэгтэй болчхоод байгаа юм.
-Танай “Bird Sports Management” компанийн гол зорилго нь юу вэ?
-Манай компанид спортын салбарын сэтгэл судлалаар мэргэшсэн боловсон хүчин ажилладаг. Спортын сэтгэл судлал нь зөвхөн сэтгэл зүй биш юм. Нойр, хоол, бэлтгэлийн системтэй хэрхэн уялдуулах, цаашлаад тамирчин хүн сэтгэл зүйгээ хэрхэн өөрөө зөв зохицуулан удирдах нь чухал. Монголын албан ёсны мэргэжлийн тамирчидтай ажиллаж байгаа.
Яг гурван үндсэн үйл ажиллагаатай бид ажилладаг.
-1-рт: Сагсан бөмбөгийн агентлаг байдлаар
-2-рт: Спортын шинжлэх ухаанууд хамтдаа нийлээд тамирчдыг бэлтгэх, баг тамирчдыг бэлтгэх, шигшээ багуудтай ажиллах зорилготой
-3-рт төсөл хөтөлбөрүүд. Энэ үндсэн 3 чиглэлд үйл ажиллагаа явуулж байгааг онцлоё.


-Төсөл хөтөлбөрүүдээ тодотгож дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Төсөл хөтөлбөрүүд дээр хэлсэнчлэн “Лос Анжелес-2028” оны олимп голлон яригдаж байна. Олимпын наадам болохоос дөнгөж 3-6 сарын өмнөхөн баг тамирчид дээр очиж ажилладаг, судалдаг, оношилдог ийм ажиллагаа ерөөсөө дэлхийн хаана ч байхгүй. Тодруулбал, яг циклээ дагаад 4 жил ажиллаж байж, тэр тамирчдаасаа бид нар нөгөө амжилтыг нь нэхэх шаардлагатай гэсэн үг.
-Тэгвэл одоо яг өнөөдрийн түвшинд та бүхэн мэргэжлийн сэтгэл судлаачдын хувьд ямар өнгө төрхийг харж, мэдэрч, ажигласан бэ?
-Одоогоор бид нар цалин мөнгө, байр, орон сууц гэх мэт, мөн бэлтгэлийн бааз дасгалжуулагч, бүх юмаар хангаж байгаа юм шиг харагдаад байдаг. Гэтэл дэлхийн тавцанд очоод, дэвжээн дээрээ гарч байгаад, өрсөлдөж буй гадны тамирчид илүү их зүйлээр хангагдаад байна. Тэгэхээр хангамж муу байна гэхээс илүү, шинжлэх ухаанч систем, тогтолцоог л бий болгох хэрэгтэй байна.


-Тамирчдад хамгийн их дарамт болдог асуудал нь юу вэ?
-Яг л бүх зүйлийг нь цогцоор нь харж, алсыг харж системтэй бэлтгэх нь чухал. Үүнд спортын сэтгэл судлал маш гол нөлөөтэй. Та нарт тэгэж хангалттай тийм зүйл өгсөн, тиймээс тамирчид заавал өндөр амжилт авчрах ёстой гэвэл энэ нь өөрөө дарамт болдог.
Гэтэл шинжлэх ухаанаар, систем тогтолцоогоор нь хамтад нь бүгдийг нь тамирчдыг дэмжээд яг одоо болчихлоо. Яг юун дээр үндэслээд байгаа вэ гэдгээ судлаад гаргаж ирээд, түүн дээрээ фокуслаад ажиллах ёстой л доо.
Нэг ёсондоо манай улс өөрөө яг энэ олимпын тамирчдыг бэлтгэдэг систем тогтолцоо, бааз юу байдаг юм. Энэ дагуу бүх зүйлээ дахиж нэг хараасай л гэж хүсдэг. Мөн өнөөдөр Монгол Улсад “Ус, агаар” мэт хэрэгтэй байгаа Спортын сэтгэл судлалаар мэргэшсэн цөөн хэдий ч бид хэдийгээ маш их сайн ашиглаасай, дуу хоолойг минь сонсоосой гэж хүсдэг. Өнгөрсөн хугацаанд юу вэ гэхээр улс нэг ийм төлөвлөлт хийдэг, олимпын цикл дээр ингэнэ, тэгнэ ийм төсвөөр төчнөөн хүмүүс ингэж ажиллана гээд тэр төлөвлөлтийнх нь дагуу мэргэжлийн хүмүүс нь тийшээ нэгдэж ажилладаг гэсэн үг.
Үүнийг жаахан хоцорчихсон аргазүй гэж миний зүгээс үзэж байна. Уучлаарай. Миний онцлох нь мэргэжлийн хүмүүсээс төлөвлөлтийг нь авах хэрэгтэй гэж бодож байна. Бид нараар төлөвлүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Бид нар төлөвлөхдөө ингэнэ, тэгнэ гэж хэзээ ч хийсвэр байдлаар хандахгүй шүү дээ. Судалгаан дээрээсээ үндэслээд, хэрэгцээн дээр тулгуурлаад, алдаа онооноос дэнсэлж байгаад л, маш сайн судалгаан дээр үндэслээд үр дүнгийн төлөө явах юм. Ийм хөгжүүлэлтийн хөтөлбөр хийнэ. Ингэж системтэйгээр 4 жилдээ ажиллах юм. Эхний 2 жил нь ингэнэ, дараагийн 2 жил ингэнэ ч гэдэг юм уу.
Тэгээд шигшээ багийн тамирчдаа жагсааж байгаад, эд нарыг нь зайлшгүй дэмжинэ. Үүнийг нь яг одоогоор тогтвортой орхино ч гэдэг юм уу. Ингээд нэг стратегийн түвшинд л бид нар ажиллах нь маш чухал болчхоод байна гэсэн үг. Энэ нь онцолбол яг л Олон улсад хэрэгжүүлж байгаа систем. Үүнийг Монгол Улсад хийх хэрэгтэй байна л гэсэн үг. Бид нар санаачлаад байгаа супер хүмүүс биш. Олон улсад явуулж буй жишгийг л тохируулаад, хийчихэд л бүх зүйл болчихоор байгаа юм.
Одоо зуны олимпын наадам болоход 2-хон жил үлдчихлээ. Энэ 700 хоног бид нар тамирчидтайгаа тулж ажиллачихмаар байна. Бидний ажил, үйл ажиллагаа маань ч тэр судалгаа, шинжилгээн дээр үндэслэж явдаг гэдгийг бас тодотгомоор байна.
-Цаашдын та бүхний гол зорилго хэрхэн, юунд төвлөрч байгаа вэ?
-Манай компанид ажилладаг мэргэжлийн 17 хүн дотроо 3 багт хуваагдчихсан. Өмнө нь бид спортын сэтгэл судлал дээр төвлөрөн ажиллаж байхдаа хүүхэд, өсвөр насны тамирчдыг орхигдуулсан байналээ. Гэтэл одоо нөгөө сөвөрийн тамирчид хэдийнээ дараагийн залгамж халаа болоод их спортдоо ороод ирчихсэн байна. Тэгвэл бид цаашдаа спортын клубүүд дээрээ түшиглэн, өсвөр насны баг тамирчидтай ажиллаж, тэдний сэтгэлзүйг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэхийн тулд бүр сууриас нь зөв эхлэлийг тавьж ажиллана гэсэн үг.
Миний хувьд Австралид энэ чиглэлээрээ суралцсан хүн учраас бодитоор хэрэгжүүлэхээр төлөвлөгөө, зорилтоо томоор зурчихсан ажиллаж байна. Нэг ёсондоо бид, хүүхдүүд рүү хүрэхийн тулд Олон улсад хэрэгжээд байгааг гүйцнэ гэхээс илүү суурь юмнуудыг нь эхлээд ойлгуулах нь л чухал болчхоод байгаа юм. Нойр, хоол, бие организм, сэтгэлзүй зэрэг нь нэгдэж байж л, нэгэн цогц болно.
Ярилцсанд баярлалаа.








