Их Британи улс ойрын хугацаанд шинэ Ерөнхий сайдтай болно

16 настай охиноо бусдын гарт онц хэрцгийгээр алдсан ээж О.Отгонтуяа Улсын дээд шүүхэд ханджээ.
Хэргийг эргэн сануулбал, 2024 зургаадугаар сард 16 болон 32 настай эмэгтэйчүүдийг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх хэрэг гарч анхан болон давж заалдах шатны шүүх Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож хэрэгт холбогдолтой байж болзошгүй гэх Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлээд байсан юм.
Тэгвэл 16 настай хохирогчийн ээж О.Отгонтуяа анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Улсын дээд шүүхэд хандахаар хүсэлтэй өгсөн байна.








