
Нийслэлийн иргэдийн өдрийг тохиолдуулан зохион байгуулагдах Хүрээ цам-Даншиг наадмын талаар мэдээлэл өглөө.
Г.Жаргалсайхан: Монголчуудын өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, гадаадын жуулчдыг татах зорилгоор Улаанбаатар хотын иргэдийн баяр Хүрээ цам-Даншиг наадмыг засгийн газрын тогтоолын дагуу зургаадугаар сарын 27,28-ны бямба, ням гарагуудад Хүй долоон худагт бэлтгэл ажил хангагдаад байна.
Гандантэгчинлэн хийдийн тамгын лам Э.Баяр: Гандантэгчинлэн хийдээс Хүрээ цам-Даншиг наадмын зүгээс Улаанбаатар хоттой 12 жилийн турш хамтран ажиллаж байна. Энэ наадам нь зөвхөн шашин соёлын зан үйл биш Монголын уламжлал, Монгол бүжгийн урлаг түүний дэг, хуучны гар урлал зэрэг энэ бүх зүйлүүдийг багтаасан цогц арга хэмжээ юм. Гандантэгчинлэн хийдээс 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй наадмын бэлтгэл ажлыг хангаж байна. Сүсэгтэн олон болон гадаадын жуулчид та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.








