Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн сургалтад хамрагдлаа

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр сэтгүүлч Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна. /МСНЭ/-ийн XIX Их хурал 2026 оны зургаадугаар сарын 21-ны өдөр болно.
Тэгвэл нэр дэвших хүсэлтээ өгсөн гурван хүний ажлын туршлагыг танилцуулья.
Э.Дагиймаа нь сэтгүүлч мэргэжилтэй.
- 1996 оноос МҮОНТ-ийн ММ агентлагт сурвалжлагч, Тоймч, Ахлах редактор
- 2002 оноос “ТВ-5” телевизэд Тоймч, Ерөнхий редактор, Гүйцэтгэх захирал
- Монголын Телевизүүдийн холбооны Гүйцэтгэх захирал
- МСНЭ-ийн Телевизийн салбар хариуцсан захирлын сонгуульт ажил,
- “Үндэсний шуудан” сонины Улс төрийн мэдээллийн албаны дарга, сонины орлогч эрхлэгчээр ажиллаж байсан.
Л.Нинжжамц нь сэтгүүлч мэргэжилтэй.
- 1996-1998 онд “Толь” сонины Ерөнхий редактор,
- 2006-2007 онд МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга,
- 2011-2016 онд “Өглөөний сонин” Ерөнхий эрхлэгч,
- 2016-2021 онд МҮОНРТ-ийн Дэд захирал, Ерөнхий захирлаар ажиллаж байсан.
З.Боргилмаа сэтгүүлч мэргэжилтэй.
- 1997-1999 он. Монголын үндэсний радиод Хүүхэд залуучуудын нэвтрүүлгийн редакцид сурвалжлагч, Улстөрийн мэдээллийн албанд парламентын тоймч.
- 2001-2004 он. Өнөөдөр сонинд сурвалжлагч, тоймч,
- 2004-2013 он. Ардын эрх сонин, News.mn, News agency агентлагт албаны дарга, тоймч.
- 2013-2015 он. Монгол Улсын Гадаад харилцааны яам. Сайдын хэвлэлийн төлөөлөгч.
- 2016-2018 он. Өглөөний сонины Ерөнхий эрхлэгч.
- 2019-2020 он. МСНЭ-ийн Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч,
- 2022 оноос МСНЭ-ийн Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.








